Цус ба тунгалгийн системийн эмгэг:
Ховор: Цусны үзүүлэлт өөрчлөгдөх боловч тэдгээр нь эмчилгээг зогсооход эргэж хэвийн болно. Гэхдээ зарим тохиолдолд хүнд явцтай илэрнэ. Тромбоцит, эритроцит, лейкоцитын тоо цөөрөх, хааяа амь насанд аюултай цусны бүх эсийн тоо цөөрөх ба цус задралын цус багадалт ажиглагдана.
Дархлалын системийн эмгэг:
Маш ховор тохиолдолд харшлын урвал (арьсны) илэрч улмаар амьсгаадах, даралт унах, шок болох зэрэг амь насанд аюултай урвал ажиглагдана.
Арьсны урвал илрэх үед яаралтай эмчлэгч эмчдээ хандаж мэдэгдэнэ. Түүнчлэн маш ховор тохиолдолд харшлын гаралтай судасны үрэвсэл илэрнэ.
Сульфанилмочевин ба сульфаниламидын бэлдмэл, тэдгээртэй төстэй бодисуудтай солбицсон харшил үүсгэж болзошгүй.
Бодисын солилцоо ба тэжээлийн эмгэг:
Ховор тохиолдолд хүнд явцтай гипогликеми ажиглагдана.
Нүдний эмгэг:
Ялангуяа эмчилгээний эхний үед түр зуурын харааны өөрчлөлт тохиолдоно.
Хоол боловсруулах замын эмгэг:
Маш ховор тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах, аюулхай орчмоор цанхайх, хэвлийгээр өвдөх зэрэг шинж илэрч болно. Ховор тохиолдолд эмчилгээг зогсоох шаардлага гарч болно.
Элэг ба цөсний эмгэг:
Элэгний ферментүүд ихсэж болзошгүй.
Маш ховор тохиолдолд элэгний эмгэг, элэгний үрэвсэл, зарим үед амь насанд аюултай элэгний дутагдал ажиглагдана.
Арьс ба арьсан доорх эдийн эмгэг:
Тууралт, загатнаа, чонон хөрвөс зэрэг арьсны урвал ховор тохиолдолд илэрнэ.
Маш ховор тохиолдолд гэрэлд мэдрэг болно.
Хэрэв гаж нөлөө гэнэт илэрч түргэн дордвол яаралтай эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.