Сонгомол бус стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээтэй холбоотойгоор хавагнах, артерийн даралт ихсэх, зүрхний дутагдал илрэх зэрэг гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдсэн байдаг.
Хүнд явцтай гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй.
Гаж нөлөөг эрхтэн системээр нь, давтамжаар нь, хүндийн зэргийн буурах дарааллаар нь ангилсан:
Байнга илрэх (≥1/10),олонтаа илрэх (≥1/100 <1/10), хааяа илрэх (≥1/1000 <1/100) ховор илрэх (≥1/10000, <1/1000), маш ховор илрэх (<1/10000), давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээс тогтоох боломжгүй)
Цус ба тунгалгийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: цус алдалтын дараах цус багадалт
Давтамж тодорхойгүй: агранулоцитоз, тромбоцитын тоо цөөрөх, ясны чөмөгний үйл ажиллагааны дутагдал
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Давтамж тодорхойгүй: анафилаксын урвал (шок орно)
Сэтгэцийн зүгээс илрэх өөрчлөлт:
Давтамж тодорхойгүй: сэтгэл санаа тогтворгүй болох
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа илрэх: толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох
Ховор: гаж мэдрэхүй
Давтамж тодорхойгүй: таталдаа, амтлах мэдрэхүй алдагдах
Харааны эртний зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: нүд бүрэлзэх
Сонсгол ба тэнцвэрийн эрхтэний зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: чих шуугих
Зүрхний зүгээс илрэх өөрчлөлт:
Давтамж тодорхойгүй: Зүрхний дутагдал
Судасны зүгээс илрэх өөрчлөлт:
Давтамж тодорхойгүй: артерийн гипертензи, судас өргөсөх
Амьсгалын систем, цээжний хөндийн эрхтэн, голтын зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: бронхын багтраа (ялангуяа ацетилсалицилын хүчил болон бусад стероид бус үрэвслийн эсрэг эмэнд харшилтай өвчтөн), хамрын салст бүрхүүлийн үрэвсэл
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт:
Олонтаа: хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих
Хааяа: өтгөн хатах, суулгах, гэдэс дүүрэх, ходоодны үрэвсэл
Ховор: амны үрэвсэл, идэгдмэл шархлаа.
Давтамж тодорхойгүй: Кроны өвчин ба бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл сэдрэх, ходоод гэдэсний цус алдалт, цооролт, өтгөн хар гарах, цустай бөөлжих,
Хамгийн олонтаа тохиолддог гаж нөлөөнд хоол боловсруулах замын зүгээс илэрдэг гаж нөлөө хамаарна. Идэгдмэл шархлаа, ходоод гэдэсний цус алдалт ба цооролт илэрч болох ба хааяа ялангуяа өндөр настай өвчтөнд энэ нь нас баралтаар төгсөж болно.
Элэг ба цөс дамжуулах замын зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: элэгний үрэвсэл, элэгний үрэвслийн улмаас цусан дахь билирубин ба трансаминазын түвшин ихсэх.
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: тууралт, загатнаа
Давтамж тодорхойгүй: гэрэлд мэдрэгших урвал, үс унах, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, Стивенс Джонсоны хам шинж ба эдидермийн хордлогот үхжил зэрэг цэврүүт урвал.
Бөөр ба шээс ялгаруулах замын зүгээс илрэх өөрчлөлт:
Давтамж тодорхойгүй: бөөрний цочмог дутагдал, бөөрний сувганцар, завсрын эдийн үрэвсэл. бөөрний үрэвслийн хам шинж,бөөрний үйл ажиллагааны шинжилгээний үзүүлэлт өөрчлөгдөх.
Ерөнхий өөрчлөлт ба хэрэглэсэн хэсэгт илрэх өөрчлөлт:
Хааяа: хаван
Давтамж тодорхойгүй: ядрамтгай болох.