Насанд хүрэгсдэд бэлдмэлийг хэрэглэх үед дотор муухайрах, бөөлжих, суулгах, бронхит, хэвлийн өвдөлт, толгой эргэх ба өвдөх, нойргүйдэл, ханиалгах, ядрамтгай болох зэрэг гаж нөлөө илэрнэ.
Хүүхдэд хэрэглэх үед бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, хамраас цус гарах, уушгины үрэвсэл, чихний эмгэг, дайвар хөндийн үрэвсэл, коньюктивит, арьсны үрэвсэл, хэнгэргэн хальс үрэвсэх, бронхит, тунгалгийн булчирхайн эмгэг зэрэг гаж нөлөө ажиглагдана.
Түүнчлэн ховор тохиолдолд хэт мэдрэгших урвал өрнүүлж арьсан дээр харшлын тууралтуудыг үүсгэдэг. Үүнд: харшлын гаралтай дерматит, тууралт, намарс зэрэг тууралтууд гарахаас гадна маш ховор тохиолдол олон хэлбэрт тууралт буюу Стивенс Джонсоны хам шинж илэрдэг.Түүнчлэн харшлын гаралтай анафилаксийн урвал, нүүр хөөж хавагнах шинжүүд ховор тохиолдолд ажиглагдана.
Элэг ба цөсний замын эмгэг: маш ховор тохиолдолд элэгний үрэвсэл, элэгний фермент ихсэх зэрэг шинж илэрнэ.