Хоол боловсруулах замын зүгээс илэрдэг. Ходоод, дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа), цооролт ба цус алдалт заримдаа ялангуяа өндөр настанд үхэлд хүргэж болно.Бэлдмэлийг хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, биж хамшинж илрэх, хэвлийгээр өвдөх, өтгөн хар гарах, цустай бөөлжих, амны шархлаат үрэвсэл (шархлаат стоматит) бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны өвчин сэдрэх шинж тэмдэг илэрсэн байна (2-р хэсгээс үзнэ үү). Ходоодны үрэвсэл цөөн тохиолдоно. Хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл ихэнхдээ тунгийн хэмжээ ба эмчилгээний хугацаанаас хамаардаг.
Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн эмчилгээний үед хавагнах, цусны даралт ихсэх ба зүрхний дутагдал илэрсэн талаар тэмдэглэгдсэн байна.
Ибупрофен нь зүрхний өвчин хөдлөл (зүрхний булчингийн шигдээс) ба цус харвалтын эрсдлийг бага зэрэг ихэсгэж болзошгүй.