Бамбай булчирхайн хэмжээ илэрхий томорч цагаан мөгөөрсөн хоолойн хөндийг нарийсгасан өвчтөнд тирозолыг левотироксинтой богино хугацаагаар хэрэглэнэ. Учир нь удаан хугацаагаар хэрэглэвэл бамбай булчирхай томорч цагаан мөгөөрсийг хүчтэй дарж болно. Иймээс өвчтөнийг анхааралтай (ТТД-ын хэмжээ, цагаан мөгөөрсөн хоолойн хөндийг хянана) ажиглах шаардлагатай.
Хэрэв эмчилгээний үед гэнэт хоолой өвдөх, залгих хүндрэлтэй болох, биеийн хэм ихсэх, амны хөндийн үрэвсэл, фурункулез (агранулоцитозын үед илэрч болох шинж) илэрвэл эмчилгээг даруй зогсоож эмчид хандах талаар өвчтөнд өмнө нь зайлшгүй мэдэгдэнэ.
Эмчилгээний үед шалтгаан тодорхойгүй арьсан доорх цус харвалт, цус алдалт, арьсны тархмал тууралт, загатнаа, дотор муухайралт, бөөлжилт, шарлалт, аюулхай орчмоор хүчтэй өвдөх, илэрхий сульдал илэрвэл эмчилгээг зогсооно.
Эмчилгээг эрт зогсоосон тохиолдолд өвчин дахиж болзошгүй.
Дотоод шүүрлийн шалтгаанд нүдний эмгэгийн шинж илрэх буюу уг эмгэгийн явц дордох нь тирозолын эмчилгээний гаж нөлөө биш.
Эмчилгээг зогсоосны дараа ховор тохиолдолд хожуу гипотиреоз илэрч болох бөгөөд энэ нь бэлдмэлийн гаж нөлөө бус, харин үндсэн өвчний улмаас бамбай булчирхайн эдийн үрэвсэлт сөнөрөлт процесстой холбоотой.
Ховор тохиолдолд эмчилгээг зогсоосны дараа хожуу гипотиреоз ажиглагдаж болно.