Зүрхний цохилтын тоо олшрох, хэм алдагдал, тахикарди,
Зүрхний бахын зовиурууд,
Булчингийн сулрал, булчингийн таталт
Халууцах, хөлрөх, чичрэх
Сэтгэл түгшил
Жин алдах, суулгах
Толгой өвдөх, нойргүйдэх
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
Хэв шинжит бус шинж тэмдгүүд болох халууралт, бөөлжих, шалтгаан тодорхойгүй тархины дотоод даралт ихсэх (ялангуяа хүүхдэд). Иймэрхүү тохиолдолд бэлдмэлийн хоногийн тунг бууруулах, эсвэл хэд хоногоор бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлагатай болдог. Илрэх таагүй урвалыг зогссоны дараагаар эмийн бэлдмэлийн тунг болгоомжтой тааруулан эмчилгээг шинээр эхэлж болно.
Левотироксинд болон L-Тироксин бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг тохиолдолд арьс салст бүрхүүл болон амьсгалын замын зүгээс харшлын урвал илэрч болзошгүй. Анафилаксийн шокын талаар тусгайлсан мэдээлэлүүд байдаг. Ийм тохиолдолд шахмал эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлагатай.