Эмийг лабораторийн ба эмнэлзүйн үзүүлэлтэд тулгуурлан зөв тохируулж хэрэглэвэл гаж нөлөө бараг гарахгүй. Ганц нэг тохиолдолд тодорхой нэг тунд эмийн зохимж муу байх нь ажиглагддаг. Тухайлбал тунг хэтрүүлэх, тунг эмчилгээний эхэн үед огцом нэмэгдүүлэх зэрэгт дараахгипертиреозын шинж тэмдгүүд ажиглагдаж болно. Үүнд:
- зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах, хэм хэт түргэсэх
- зүрхний бахын өвдөлт
- булчингийн сулрал ба булчин татганах
- бие халуу оргих, хөлрөх, салгалах
- тайван бус байдал
- жин буурах, цачга алдах
- толгой өвдөх, нойргүйдэх
- сарын тэмдгийн мөчлөг алдагдах
- үүнээс гадна - халуурах, бөөлжих, гавал тархины даралт ихсэх (ялангуяа хүүхдэд) гэх мэт өвөрмөц шинжүүд илэрч болно.
Дээрх гаж нөлөөнүүд илэрсэн тохиолдолд хоногийн тунг багасгах эсвэл хэд хоногийн турш эмийн хэрэглээг зогсоох хэрэгтэй бөгөөд гаж нөлөөний илрэл арилангуут эмийг дахин маш болгоомжтойгоор нэмж, тунг тохируулан хэрэглэх шаардлагатай.
-Левотироксинд эсвэл түүний найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг хүмүүст арьс ба амьсгалын эрхтний талаас харшлын урвал илэрч болзошгүй. Мөн анафилаксийн урвал илэрч байсан тухай мэдээлэгдсэн. Ийм тохиолдолд эмийн хэрэглээг зогсооно.