Тугналт
Дюфастон эмчилгээний дараах схемүүдийг зөвлөдөг. Өвчний хүнд хөнгөний зэрэг болон эмчилгээнд хувь хүний хариу урвалаас хамаарч тунг зохицуулж болно.
Сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах
Дюфастоны нэг шахмалыг хоногт нэг удаа мөчлөгийн 11-ээс 25 дахь өдөр хэрэглэх замаар мөчлөгийн үргэлжлэх хугацаа 28 хоног болж болно.
Эндометриоз
Мөчлөгийн турш мөчлөгийн 5-аас 25 дахь хоногт Дюфастоныг 1-3 шахмалаар хэрэглэнэ. 10мг/хоног тунгаар өдрийн турш жигдхэн хуваарилж хэрэглэнэ. Эмчилгээний эхэн үед хамгийн дээд тунг хэрэглэхийг зөвлөдөг.
Сарын тэмдгийн өмнөх хам шинж
Сарын тэмдгийн мөчлөгийн хоёрдугаар хагаст өдөрт 2 удаа, 10мг-аар дараачийн мөчлөгийн эхний өдөр хүртэл хэрэглэнэ. Эмчилгээ эхлэх өдөр болон эмчилгээ үргэлжлэх хугацаа нь хувь хүний сарын тэмдгийн мөчлөг үргэлжлэх хугацаанаас хамаарна.
Дисменорея
Дюфастоныг мөчлөгийн 5 дахь өдрөөс 25 дахь өдөр хүртэл 1-2 шахмалаар хэрэглэнэ.
10мг/хоног тунгаар өдрийн турш жигдхэн хуваарилж хэрэглэнэ. Эмчилгээний эхэн үед хамгийн дээд тунг хэрэглэхийг зөвлөдөг.
Лютеины дутагдлаас үүссэн үргүйдэл
Сарын тэмдгийн мөчлөгийн 14-өөс 25 дахь хоногт Дюфастоныг 1 шахмалаар хэрэглэнэ.
Энэ эмчилгээг багадаа дараалласан 6 мөчлөгийн турш үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Зуршсан зулбалтын үед ч энэ эмчилгээг жирэмсний эхний сарын турш үргэлжлүүлэн хийхийг зөвлөдөг.
Прогестероны дутагдлаас үүссэн завдсан зулбалтын үед
Эхлэх тун: Дюфастоны 4 шахмалыг нэг удаа, дараа нь 8 цаг тутамд 1 шахмалыг хэрэглэнэ. 10мг/хоног тунгаар өдрийн турш жигдхэн хуваарилж хэрэглэнэ. Эмчилгээний эхэн үед хамгийн дээд тунг хэрэглэхийг зөвлөдөг.
Хэрэв эмчилгээний хугацаанд шинж тэмдэг арилахгүй, эсвэл дахин илэрч байвал Дюфастоны тунг 8 цаг тутамд 1 шахмал болж нэмэгдүүлнэ.
Шинж тэмдэг арилсны дараа, үр нөлөө бүхий тунг нэг долоо хоногийн турш хадгалаад, түүний дараа тунг аажим бууруулж болно. Хэрэв шинж тэмдэг дахин илэрвэл үр нөлөөтэй байсан тунг яаралтай дахин сэргээж болно.
Прогестероны дутагдлаас үүссэн зуршсан зулбаа
Жирэмсний 20 дахь долоо хоног хүртэл Дюфастон бэлдмэлийг 1 шахмалаар, дараа нь тунг аажим бууруулна. Эмчилгээг үр тогтохоос өмнө эхлүүлэх хэрэгтэй. Хэрэв эмчилгээ хийх явцад жирэмслэлтийг таслах заналхийлсан шинж тэмдэг илэрвэл завдсан зулбааны үед хийх эмчилгээг үргэлжлүүлэн хийхийг зөвлөдөг.
Умайн үйл ажиллагаа алдагдсаны улмаас үүссэн цус алдалт
Умайн үйл ажиллагааны алдагдлаас үүссэн умайн цус алдалтыг зогсоохын тулд 5-7 хоногийн турш Дюфастоныг 2 шахмалаар хэрэглэнэ. Хэд хоногийн дотор умайн цус алдалтын хэмжээ илэрхий багасна. Ийм эмчилгээ дууссаны дараа хэд хоногийн дараагаар цус алдалт зогсох талаар эмчлүүлэгчид заавал анхааруулах хэрэгтэй.
Дахин цус алдалт болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Дюфастон бэлдмэлийг сарын тэмдгийн мөчлөгийн 11-25 дахь хоногт өдөрт 1 шахмалаар, шаардлагатай бол эстрогентэй хавсран 2-3 мөчлөгийн турш хэрэглэнэ. Үүний дараа эмчлүүлэгчийн сарын тэмдгийн мөчлөг хэвдээ орсон гэдгийг шалгахын тулд эмчилгээг зогсоож болно.
Хоёрдогч аменорея
Гадаад болон дотоод эстрогенуудад зөв, тохиромжтой бэлтгэгдэхүйц, эндометрийн шүүрлийн дахин төлжилтийг тогтвортой болгохын тулд сарын тэмдгийн мөчлөгийн 11-ээс 25 дахь хоногт Дюфастон бэлдмэлийг 1 юмуу 2 шахмалаар хэрэглэнэ.
Цэвэршилтийн үеийн эндометрийн гиперплазигаас урьдчилан сэргийлэлт
Эстроген эмчилгээний 28 хоногийн мөчлөг бүрийн эхний 14 хоногт дан эстроген, дараагийн 14 хоногт эстроген эмчилгээн дээрээ 10мг дидрогестерон агуулсан 1-2 шахмалыг нэмэлтээр хэрэглэнэ.
10мг дидрогестероныг өдөрт 2 удаа хэрэглэх тохиолдолд шахмалуудыг өдрийн турш тэнцүү хуваарилах хэрэгтэй. Ихэнхдээ дидрогестерон эмчилгээг хийж байх үед цус алдалт зогсоно.
Цэвэршилтийн үед эстроген болон прогестерон эмчилгээг хавсран хэрэглэж байгаа эмэгтэйчүүдэд эмчилгээний үр нөлөө бүхий хамгийн бага тунгаар тунг хязгаарлаж эмчилгээ үр нөлөө өгөх хүртэл богино хугацаанд хийх хэрэгтэй, мөн түүнчлэн эмчлүүлэгч бүрт үүсч болох эрсдэлийг үе үе хянаж, шалгаж байх хэрэгтэй (“Эмнэлгийн зориулалтаар хэрэглэх үед болгоомжлол ба авах арга хэмжээ” хэсгийг харна уу).
Менархийн үед дидрогестероныг хэрэглэх талаар мэдээлэл байхгүй байна. 12-18 насны өсвөр үеийнхэнд дидрогестероныг хэрэглэх аюулгүй байдал болон эмчилгээний үр нөлөө нь тогтоогдоогүй байна.