Хиконцил эмчилгээний үед дараах гаж нөлөө илэрч болзошгүй. Үүнд:
- Ходоод гэдэсний талаас (дотор муухайрах, бөөлжих, суулгах) болон харшилын урвал (улайлтат гүвдрүүт тууралт, чонон хөрвөс). Хэрэв харшлын урвал илэрвэл эмчилгээг яаралтай зогсоох хэрэгтэй. Харшилын хэлбэр (чонон хөрвөс) бүдэг байвал ерөнхийдөө гистаминий эсрэг бэлдмэл хэрэглэхэд л хангалттай байдаг. Анафилактичиский урвал илэрвэл яаралтай адреналин хэрэглэх бөгөөд шаардлагатай бол хүчилтөрөч ба кортикостероид (судсаар) хэрэглэнэ. Амьсгалын замын агаар чөлөөтэй дамжуулалтыг хангах хэрэгтэй.
- Хүнд хэлбэрийн суулгалт үүсвэл сайтар хянаж байх шаардлагатай, учир нь бусад бүх антибиотикийн нэгэн адилаар бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл үүсгэж болох юм.
- Эмчилгээний үед зарим тхоиолдолд стоматит, эзофагит, бөөрний завсрын эдийн үрэвсэл, түр зуурын анеми, тромбоцитопени, эозинофили, лейкопени илэрч болзошгүй.
- Хэрэв гаж нөлөө илрэх буюу таамаглагдвал эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.