Толгой өвдөх нь хамгийн элбэг тохиолддог гаж нөлөө бөгөөд хэрэглэх бүрт ялангуяа өндөр тунгаар хэрэглэхэд илэрдэг. Тархины цусан хангамжийн түр зуурын өөрчлөлтийн хам шинж илэрч болох бөгөөд энэ нь дийлэнхдээ цусны даралтын өөрчлөлтөөс шалтгаалдаг юм. Артерийн даралт буурах шинж илэрч ба зарим өвчтөнд энэ нь ноцтой илэрдгийн улмаас эмчилгээг зогсоох шаардлага ч гардаг. Муужрах, зүрхний бах даамжрах болон артерийн даралт ихсэх, анафилакси тест хам шинж илрэх зэрэг гаж нөлөө ховор тохиолдолд бүртгэгдсэн. Харшлын урвал цөөн илэрдэг бөгөөд тэр нь хавьталт дерматит хэлбэрээр илрэх ба ялангуяа нитроглицерины тосон түрхэц болон наалтыг хэрэглэсэн өвчтөнд хэсэг газрын улайлт байдлаар илэрнэ.