Дотуур. Капсулыг бүхэлд нь залгина, усаар даруулж ууна.
Бие организмыг сэргээх үйлдэл үзүүлдэг учираас өдрийн эхний хагаст уух хэрэгтэй.
Ажлын чадвар буурах, биеийн болон оюун ухааны хэт ачаалалтай үед 500мг-аар (2 капсулыг) өдөрт 2 удаа ууна. Ээлж эмчилгээ 10 - 14 хоног. Шаардалагатай гэж үзвэл эмчилгээг 2-3 долоо хоногийн дараа дахин явуулна.
Тамирчдад 500мг-аас – 1,0г ( 2-4 капсул) өдөрт 2 удаа бэлтгэлийн өмнө ууна. Бэлтгэл хийж байх үед ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 14 - 21 хоног, тэмцээний үеэр 10 - 14 хоног.
Зүрхний ишеми өвчний үед (зүрхний ачаалалын бах), зүрхний архаг дутагдлын үед 500мг-аас 1,0г (2-4 капсул ) өдөрт 2 – 4 капсул, бүх тунг шууд уух эсвэл 2 удаа хувааж ууна. Ээлж эмчилгээ 4 - 6 долоо хоног.
Гормоны алдагдлаас шалтгаалсан зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас зүрхээр өвөдөхөд 250мг –аар хоногт 2 удаа. Ээлж эмчилгээ 12 хоног байна.
Тархины цусан хангамжийн дутагдал. Ишемийн харвалтын үед – Кардионат тарилгын хэлбэрийг 10 хоног хэрэглэсний дараа өвчтөнд хоногт 500мг - 1,0г ( 2-оос 4 капсул) дотуур уулган, бүх тунг шууд уух эсвэл 2 хувааж ууна . Нийт ээлж эмчилгээ нь 4-6 долоо хоног.
Тархины хялгасан судасны архаг дутагдалд хоногт 500мг (2 капсул) ууна. Ээлж эмчилгээ 2 - 3 долоо хоног. Дахин ээлж эмчилгээ хийлгэх шаардлагатайг эмч тодорхойлно (жилд 2-3 удаа).
Архины хамааралт абсистент хам шинж - 500мг (2 капсул) өдөрт 4 удаа ууна. Ээлж эмчилгээ - 7-10 хоног.