Цээрлэлт:
Клопидогрел болон бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг өвчтөн
Элэгний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт
Цочмог цус алдалт, жишээ нь идэгдмэл шархлаанаас цус алдах, гавлын доторх цус харвалт
Лактазын дутагдал, лактозын үл зохицол, глюкоз-галактозын шингээлтийн алдагдлын хам шинж
Жирэмсэн ба хөхүүл үе (“жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ” гэсэн хэсгийг үз)
18 хүртэл насны хүүхэд (эмчилгээний үр нөлөө болон аюулгүй эсэх нь тогтоогдоогүй)
Болгоомжлол!
Цус алдах эрсдэл бүхий элэгний үйл ажиллагааны дунд зэргийн явцтай өөрчлөлт (хэрэглэсэн туршлага бага)
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт (хэрэглэсэн туршлага бага)
Цус алдах эрсдлийг ихэсгэх эмгэг байдал (ялангуяа гэмтэл, мэс ажилбар (“онцгой анхааруулга” гэсэн хэсгийг үз))
Цус алдах (ялангуяа хоол боловсруулах замын, нүдний доторх) эрсдэл бүхий өвчин
Стероид бус үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэх (циклооксигеназа-2 (ЦОГ-2) ферментийг хориглогчийг оруулаад)
Гепарин, варфарин, гликопротеин IIb/IIIа–г саатуулагч бэлдмэлтэй хамт хэрэглэх
CYP2C19 изоферментийн идэвх бага өвчтөн (клопидогрелыг зөвлөсөн тунгаар хэрэглэх үед түүний идэвхтэй метаболит бага хэмжээгээр үүсэж тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулах үйлдэл сул илэрдэг, иймээс титэм судасны цочмог хам шинж эсвэл арьсаар дамжуулан хийх титэм судасны ажилбарын үед клопидогрелыг зөвлөсөн тунгаар хэрэглэх үед зүрх судасны системийн зүгээс илрэх хүндрэлийн давтамж CYP2C19 изоферментийн идэвх хэвийн өвчтөнтэй харьцуулахад их байж болно.) Клопидогрелыг жирэмсэн үед хэрэглэсэн эмнэл зүйн судалгаа байдаггүй учир бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхгүй.
Амьтанд хийсэн судалгаагаар клопидогрел нь жирэмсэн үе, ураг ба үр хөврөлийн хөгжил, төрөлтийн явц, төрсний дараах хөгжилд шууд болон шууд бус сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
Амьтанд хийсэн судалгаагаар клопидогрел болон түүний метаболит нь хөхний сүүтэй ялгардаг болох нь тогтоогдсон. Иймээс клопидогрелын эмчилгээ шаардлагатай үед хөхөөр хоололтыг зогсоохыг зөвлөнө.