КАНЕФРОН №60
Ургамалын гаралтай бөөр, шээсний замыг хамгаалах эм.
Идвэхит бодис: Rosmarini folium, Levistici radix, Centaur herb.
Заалт: Бөөрний чулуу хуримтлагдахаас сэргийлэх, шээсний замын үрэвслийн болон циститийн эмчилгээг дэмжих ургамлын гаралтай бүтээгдэхүүн.
Эсрэг заалт: найрлагад орсон эмийн ургамлуудаас харшилтай, ходоод гэдэсний замын шархтай, бөөрний эмгэгээс шалтгаалан бөөрний үйл ажиллагаа багассан, зүрхний дутагдал болон бөөрний дутагдлаас үүсэлтэй хавантай үед хэрэглэхийг хориглоно.
Хадгалах горим: хуурай сэрүүн орчинд, сайтар таглан, нарны тусгалаас далд хадгална уу.