Гексикон 16 мг - №10
Эмэгтэйчүүдийн ариутгагч лаа
Идэвхтэй бодис: Хлоргексидин биглюконат - 16 мг
Туслах бодис: макрогол 1500 (полиэтилен исэл 1500) 92 - 98%, макрогол 400 (полиэтилен исэл 400) 8 - 2%.
Дараах бичил биетнүүдийн эсрэг: эгэл биетэн, грам эерэг ба грам сөрөг бактери, вирусын эсрэг идэвхтэй, үүнд: Treponema pallidum, Chlamidia spp., Ureaplasma spp., Neisseria gonorrhoeae, Trichomonas vaginalis, Gardnerella vaginalis, Bacelistegia, герпес вирус. Pseudomonas spp., Proteus spp.-ийн зарим омгууд эмд бага зэрэг мэдрэмтгий байдаг ба бактери, бактерийн спор, мөөгөнцрийн хүчилд тэсвэртэй хэлбэрүүд байдаг.
Hexicon® нь лактобациллигийн үйл ажиллагаанд саад учруулдаггүй. Цус, идээ бээр болон биологийн ялгаралтууд лааны үйлчилгээг бага зэрэг бууруулж болно.
Фармакокинетик: Үтрээний хананд бараг шингэдэггүй тул системийн нөлөө үзүүлэхгүй. Зөвхөн бүсийн ариутгалын нөлөө үзүүлнэ.
Заалт:
Бэлгийн замын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор, үүнд:
Заг хүйтэн.
Тэмбүү.
Трихомониаз.
Хламиди.
Уреаплазмоз.
Бэлгийн герпес.
Эх барих, эмэгтэйчүүдийн халдварт ба үрэвсэлт хүндрэлээс урьдчилан сэргийлэх:
Эмэгтэйчүүдийн мэс заслын өмнө:
Хүүхэд төрүүлэх, үр хөндөлтийн өмнө.
Умайд эмнэлгийн суулгац тавихаас өмнө ба дараа.
Архаг экзо- ба эндоцервицит, үтрээний үрэвсэл (өвөрмөц бус, холимог, трихомонас зэрэг) эмчилгээ.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээгээ: жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болно.
Эсрэг заалт: Эмийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байдал.
Гаж нөлөө:
Харшлын урвал (тууралт, загатнах), шатаах боломжтой. Хлоргексидин нь маш ховор тохиолдолд (0.0001%) хэт мэдрэгшил, түүний дотор хүнд харшлын урвал, анафилаксийн урвал үүсгэдэг.
Зарим тохиолдолд үтрээнээс биологийн шингэн ялгарч болно.
Бусад эмүүдтэй харьцах:
Йод агуулсан бүтээгдэхүүнтэй нэгэн зэрэг хэрэглэхээс татгалзах.
Hexicon® нь анион бүлэг (сапонин, натрийн лаурил сульфат, натрийн карбоксиметилцеллюлоз) агуулсан савантай тохирохгүй.
Хэрэглэх арга:
Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлгийн харьцаанд орсноос хойш 2 цагийн дотор 1ш лаа үтрээнд хийх.
Эмчилгээний зорилгоор: өдөрт 2 удаа 7-10 хоног. Шаардлагатай тохиолдолд эмчилгээг 20 хүртэл хоног сунгах боломжтой.
Тун хэтрэлт: одоогоор Hexicon эмийг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол бүртгэгдээгүй байна.
Анхааруулга: лаа хийсний дараа үтрээнд загатнах болон таагүй мэдрэмж төрвөл тухайн лааг ахин хэрэглэхгүй байх, эмчилгээний өөр арыг сонгох. Лаа хэрэглэх үед үтрээнээс биологийн шингэн ялгаруулалт нэмэгдэж болно. Хэрэглэх явцад үтрээнээс цус ялгарвал эмчилгээг зогсоох.
Хадгалах нөхцөл: нарны тусгалаас далд хуурай сэрүүн (25℃) орчинд хадгална.