Дахилт үүсэх эрсдлийг бууруулахын тулд бэлгийн хавьтагчтай нэгэн зэрэг эмчилгээ хийхийг зөвлөж байна.
Ховор тохиолдолд бэлгийн хавьтлын үед харшлын урвал (бэлэг эрхтэн халуун оргих) үүсэх боломжтой байдаг.
Хэрэв эмчилгээний дараа халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл оношийг баталгаажуулахын тулд микробиологийн давтан шинжилгээ хийх шаардлагатай.
Лааны хэрэглээ нь жирэмслэлтээс хамгаалах механик хэрэгслийн (латекс агуулсан бэлгэвч ба үтрээний диафрагмууд) найдвартай бадлыг бууруулж болзошгүй. Эмчилгээний явцад жирэмслэлтээс хамгаалах найдвартай аргыг сонгохыг зөвлөж байна.
Дахин халдвар авах эрсдлийг хэрхэн бууруулах вэ:
• Сул, чөлөөтэй «амьсгалдаг» даавуун дотуур хувцас өмсөнө.
• Нойтон усны хувцастай удаан байж болохгүй. Дулаан, чийглэг орчин мөөгөнцрийн үржилд сайнаар нөлөөлдөг.
• Зөвхөн хувийн алчуур хэрэглэнэ. Нойтон алчуур нь халдварыг хадгалах боломжтой.
• Нянг үтрээнд оруулахаас зайлсхийхийн тулд урдаас хойш чиглэлтэй арчина.
• Арьсыг цочроох үйлдэлтэй тул усны тос, эмэгтэйчүүдийн шүршлэг, нунтаг хэрэглэхээс зайлсхийнэ.
• Хэт их чихэрлэг зүйл идэж болохгүй, энэ нь үтрээний рН-ийг өөрчилж, мөөгөнцөр идэвхжих нөхцлийг бүрдүүлдэг.
• Өдөр бүр лактобактер агуулсан исгэсэн сүүн бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэнэ.
• Хэрэв та өөр өвчинтэй холбоотой антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагатай бол мөөгөнцрийн эсрэг бэлдмэл байнга бэлэн байлгана.
• Мөөгөнцрийн халдварыг эмчлэх үедэ бэлгийн харьцаанд орохоос татгалзана.
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө зааврыг анхааралтай уншина уу.
Хэрэв та илүү мэдээлэл авахыг хүсвэл эмчид хандана уу.
Таны эмчилж буй эм таньд зориулагдсан бөгөөд бусдад шилжүүлэх ёсгүй, учир нь тантай ижил шинж тэмдэг илэрсэн ч тэдэнд хор учруулж болзошгүй юм.
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Бэлдмэлийн хэрэглээнд жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөө үзүүлэхгүй.