Оксолины мазь 0.25% 10г
Нян, вирусийн эсрэг хамрын хөндийн тосон түрхлэг.
Савлагаа: хөнгөн цагаан тюбик 10гр
Идэвхтэй бодис: диоксотетрагидрокситетрагидронафталин - 0.025 гр.
Туслах бодис: вазелин
Харагдах байдал: цайвар шар болон цагаан өнгөтэй,хадгалах явцад ягаан өнгө үүсэж болно.
Фармакодинамик: Оксолин нь хамрын хөндийд хэрэглэхэд зориулагдсан вирусийн эсрэг бодис юм. Энэ нь томуу үүсгэгч вирусүүдийн эсрэг нөлөө нь вирусийг эсийн мембраны гадаргуутай холбогдох боломжийг хааж, вирус үржихээс сэргийлдэг. Үүнд: герпес, аденовирүс, нялцгай биетний халдвар мөн орно.
Фармакокинетик: хамрын салст бүрхэвчээр шингэлт 20% хүртэл. Биед хуримтлагддаггүй, бөөрөөр ялгардаг. Заалт: ханиад томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх.
Эсрэг заалт: диоксотетрагидрокситетрагидронафталинд хэт мэдрэг байдал, жирэмсэн болон хөхүүл үед болгоомжтой хэрэглэх. хуримтлагддаггүй бөгөөд өдрийн цагаар ихэвчлэн бөөрөөр ялгардаг. Нүдний салстад хэрэглэх зориулалтгүй.
Хэргэлээ арга: Ханиад томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд хамрын хөндийд - өдөрт 2-3 удаа.
Ханиад томуугийн тархалт ихэссэн үед болон ханиад томуутай өвчтөнтэй харьцах үед 25 хүртэлх хоног дараалан хэрэглэж болно. Хоёр хүртэлх насны хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ.
Вируст ринит эмчилгээ: хамрын салст бүрхэвчийг өдөрт 2-3 удаа 3-4 хоногийн турш тослох.
Тун хэтрэлт: бүртгэгдээгүй.
Гаж нөлөө: Хамрын салст бүрхэвч түр зуурын таагүй мэдрэмж төрж болно, ховор тохиолдолд хамраас цус гарах.
Бусад эмтэй харьцах: судлагдаагүй, гаж нөлөө илрээгүй.
Хадгалах нөхцөл: Хуурай, сэрүүн орчинд буюу хөрөгчид (5°C-аас 15°C) -ийн хэмд бага насны хүүхдийн гар хүрэхгүй газар нарны шууд тусгалаас далд хадгална.
Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгч: ОХУ, Нижфар ООО.