Бэлдмэлийг хэсэг газар эмчилгээний тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд хүнд явцтай гаж нөлөө ховор тохиолдоно.
Салст бүрхүүлийн хэсэг газрын цочрол, хамрын салст бүрхүүл хуурайших зэрэг зарим нийтлэг түр зуурын шинжтэй гаж нөлөө илрэх ба удаан хугацаагаар хэрэглэсний дараа дахилтат улайлтат (гиперемийн) урвал ажиглагдаж болно. Бэлдмэл доошоо хоолой уруу урсаж цусны даралт ихсэх, зүрхний хэмнэл алдагдах, зүрх дэлсэх зэрэг зарим системийн урвал илрэхэд хүргэж болно.
Олонтаа илрэх: (>1/100): хэсэг газрын цочрол
Ховор илрэх: (1/1000< буюу <1/100): хорсох, цочрох, хуурайших буюу хамрын салст бүрхүүл шархлах, найтайлгах; удаан хугацаагаар тогтмол хэрэглэсний дараа хамрын салст бүрхүүл үрэвсэх, улайх, хавагнах шинж бүхий дахилтат гипереми илрэх.
Маш ховор илрэх: (1/1000>): толгой өвдөх, толгой эргэх, түгшүүрлэх, зүрх дэлсэх, зүрхний цохилт цөөрөх, зүрхний хэмнэл алдагдах.