Насанд хүрэгсдэд:
Цитофлавин (CYTOFLAVIN®) 10 мл бэлдмэлийг 5% глюкоз эсвэл 0,9% натри хлоридын 200 мл уусмалаар шингэрүүлж минутанд 60-80 (3-4мл/мин) дусал орох хурдтайгаар зөвхөн венийн судсанд тарьж хэрэглэнэ.
1. Тархины цочмог цус хомсрох харвалтын үед Цитофлавиныг өвчний аль болох эрт хугацаанд 10 мл бэлдмэлийг 8-12 цагийн зайтай, 10 хоногийн турш хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн харвалтын үед нэг удаагийн тунг 20 мл хүргэж 200 мл уусмалд шингэлэн, хоногт 2 удаа тарина.
2. Тархины цусан хангамжийн хурц хямралын үлдэцийн үед (цочмог ишемийн цус харвалт, тархины судасны хатуурал) 10 мл-ийг хоногт нэг удаа, 10 хоногийн турш хэрэглэнэ.
3. Хордлогын болон хүчилтөрөгчийн дутмагшлын шалтгаант энцефалопатийн үед 10мл-ээр өдөрт 2 удаа, 2-18 цагийн зайтай 5 хоногийн турш хэрэглэнэ. Комын байдалтай үед 20мл-ийг дектрозын 200 мл уусмалд найруулан судсаар хэрэглэнэ.Ерөнхий унтуулгын дараах ухаан санаа будангуйралтын үед тунгаар 1 удаа хэрэглэнэ. Зүрх-уушигны судас холбох мэс ажилбарын үед мэс ажилбарын өмнөх 3 хоног, мэс ажилбарын үед болон мэс ажилбарын дараах 3 хоногт тус бүр 20мл-ыг 5%-ийн 200мл декстрозоор шингэлэн венийн судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.
4. Өндөр настай, томоохон хэмжээний мэс ажилбарын дараах танин мэдэхүйн алдагдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 20мл бэлдмэлийг 200мл натрийн хлоридын уусмалаар шингэлж венийн судсанд тарьж хэрэглэнэ.