Та амжилттай нэвтэрлээ
Та амжилттай бүртгэгдлээ
Энэ зохимж байхгүй байна.
Синглон бэлдмэлийг гуурсан хоолойн багтраа өвчний үед хэрэглэнэ. Ялангуяа, хөнгөн болон дунд зэргийн хүндрэлтэй, дахилтат хэлбэр, ингаляциар глюкокортикоид болон богино хугацааны бета-адреномиметик бэлдмэлд үр дүнгүй үед нэмэгдэлээр монтелукастыг хэрэглэнэ. Улирлын гаралтай ринитийн үед синглоныг хэрэглэнэ. Түүнчлэн гуурсан хоолойн багтраа хөдлөлөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Ялангуяа, үйл ажиллагааны ачааллалттай мөн эмгэг жамд гуурсан хоолойн агшилт давамгайлсан үед өргөн хэрэглэнэ.
Синглон 5мг зажилдаг шахмалыг 6-аас 14 насны хүүхдэд хэрэглэнэ. Ихэвчлэн оройн цагт хэрэглэнэ.
Толгой өвдөх, хэвлийгээр өвдөх, хэт мэдрэгжилт, анафилаксийн шок, өвөрмөц бус зүүд зүүдлэх, ялангуя айдас, нойргүйдэл, цочромтгой болох, салганах, анхаарал өөрчлөгдөх, ой тогтоол буурах, толгой эргэх, нойрмоглох, зүрх дэлсэх, хамраас цусгарах, суулгалт, дотор муухайрах, бөөлжилт, ядарч сульдах
Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист харшилтай байх эсвэл “Найрлага” хэсэгт заагдсан бодист харшилтай тохиолдолд хэрэглэхийг хориглоно.Зайлшгүй шаардлагатай гэсэн тохиолдолд жирэмсэн, хөхүүл эхэд зөвлөнө.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.