Ноофен нь айдас, түгшүүр болон тавгүйтлийг бууруулдаг, нойрсолтыг сайжруулж, нистагмын (нүдний алимны хэмнэлтэй, хурдаг хөдөлгөөн) нууц хугацааг уртасгах болон үргэлжлэх хугацаа, эрчимийг бууруулдаг эмийн бэлдмэл юм. Түүнээс гадна ноофен бэлдмэл нь толгой өвдөх, толгой хүнд оргих, нойр тавгүйтэх, цочромхой болох, сэтгэл зүй тогтворгүй болох зэрэг астенийн шинж тэмдгийг (биеийн болон мэдрэлийн ядаргаа, биеийн ерөнхий ядаргаа) багасгана. Ноофен нь оюуны үйлийн чадавхийг нэмэгдүүлнэ. Энэхүү эмийн бэлдмэл нь анхаарал, ой тогтоолт, урвалд хариу өгөх хурд болон нягт нямбай байдлыг сайжруулдаг. Сэтгэл санаа тогтворгүй болон ядаргаа, астенитай өвчтөнд Ноофен бэлдмэл нь хэт тайвшруулах таагүй нөлөө үзүүлэлгүйгээр биеийн ерөнхий байдлыг сайжруулах, дур сонирхол, санаачлага, идэвхийг нэмэгдүүлэх үйлдэл үзүүлдэг.
Ноофеныг дараах заалтаар хэрэглэнэ:
Мэдрэл сульдал, түгшүүрийн байдлын үед (айдас, түгшүүр, тавгүйтэл), ахмад настай эмчлүүлэгчдэд – шөнө нойргүйдэх, шөнийн айдас, түгшүүрийн үед, мэс заслын өмнөх стрессийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ,
Хүүхдэд – ээрэх, тик таталтын эмчилгээнд хэрэглэнэ,
Меньерын өвчний үед (дотор чихний өвчин), төрөл бүрийн гаралтай, тэнцвэрийн эрхтний үйл ажиллагааны алдагдалтай холбоотой толгой эргэлт,
Кинетозоос (усан онгоц, нисэх онгоц зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжийн улмаас үүссэн дотор муухайралт, бөөлжилт, сульдах, тэнцвэрийн эрхтний үйл ажиллагааны алдагдал зэргээр илэрдэг эмгэг байдал),
Архи хэтрүүлэн уух хам шинжийг (архинаас хамааралтай) бууруулах үед нэмэлтээр хэрэглэнэ.