Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
· Мебикар болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс (6-р хэсэгт жагсаасан)
Анхааруулга ба болгоомжлол!
Адаптолыг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчтэйгээ ярилцаж зөвлөгөө аваарай.
Адаптолыг 18 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй.
Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж дууссан, хэрэглэх гэж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмч болон эм зүйчид мэдэгдээрэй.
Адаптолыг солиорлын эсрэг эм, сэтгэл засах эм (бензодиазепинууд), нойрсуулах эм, сэтгэл гутралын эсрэг эм, сэтгэц сэргээх эмтэй хамт хэрэглэж болно.
Адаптолыг хоол хүнс, ундаа, согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь:
Бэлдмэлийг хоолноос хамааралгүйгээр хэрэглэж болно.
Адаптолыг согтууруулах ундаатай хамт хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл үе, нөхөн үржих чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмч болон эм зүйчээс асууж зөвлөгөө авна.
Жирэмсэн болон хөхүүл үед адаптолыг хэрэглэхгүй.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэх үед даралт багасах, сульдах шинж илэрдэг бөгөөд энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлж болно.