Доксициклин нь тетрациклины уламжлалын хагас нийлэг бэлдмэл болно. Доксициклин нь өргөн хүрээт үйлдэлт антибиотик бөгөөд одоо буй нянгийн эсрэг эмүүдээс хамгийн өргөн хүрээтэй нь болно. Тэрээр Гр эерэг, Гр сөрөг нян, спирохет, микоплазм, риккеттси зэрэг олон төрлийн нянгийн эсрэг идэвхитэй нөлөөлдөг. Түүнийг заг хүйтэн болон тэмбүүгийн эмчилгээнд пенициллиний оронд хэрэглэж болно.Доксициклинийг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн төрөл бүрийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Амьсгалын замын халдварууд: Ханиад хатгаа, фарингит, тонзиллит, бронхит, синусит болон дунд чихний үрэвсэл хийгээд стрептококкын болон стафилококкын халдварууд.
Шээс бэлгийн замын халдварууд: Пиелонефрит, цистит, уретрит, гоноррейн эпидидимит, сифилис, шанкроид болон гранулём.
Хламидын халдварууд: Lymphogranuloma, venereum, psittacosis, trachoma.
Гэдэсний халдварууд: “Whipple’s” өвчнүүд, халуун орны “sprue”, “blind loop syndrom”, амёбын дизентери.
Бациллын халдварууд: Бруцеллёз, тулереми, холер, аялагдын суулгалт.
Батгашилт эмгэгүүд: acne vulgaris, acne conglobata г.м.
Бусад халдварууд: тифүүд, актиномикоз, ricketsialbox болон Q-fever мөн Mycobacterium marinum, Bordetella pertussus болон Bacillus anthracis-аар үүсгэгдэг халдваруудын үед тус тус хэрэглэнэ.