Гаж нөлөөний урвалууд нь эмийн тун болон өвчтөний хувь хүний бодисын солилцооны онцлогоос хамаарна. Кодеин морфинд хурдан шилждэгтэй холбоотой зарим өвчтөний хувьд гаж нөлөө илрэх магадлал илүү өндөр байж болно.
Парацетамол :
Анафилаксийн урвал;
Хэт мэдрэгшлийн арьсны урвалууд, үүнд арьсны тууралт, ангионевротик хаван, Стивенс-Жонсоны хам шинж
Тромбоцитопени,
Аспирин болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдэд хэт мэдрэгшилтэй өвчтөнд гуурсан хоолойн агчил
Элэгний үйл ажиллагааны алдагдал
Кофеин :
Мэдрэл тавгүйтэл
Толгой эргэх
Кофеин агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдтэй эмийн бэлдмэлийг хавсарч хэрэглэхэд кофеины тун ихэсч үүний дүнд сэтгэл тавгүйтэл, цочромхой болох, нойр алдагдах, зүрхний цохилт түргэсэх, толгой өвдөх, ходоод гэдэсний хямрал ажиглагдаж болно.
Кодеин :
Кодеиныг өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэж байгаа тохиолдолд эмийн бэлдмэлээс хамааралт байдал үүсч болно
Өтгөн хатах, дотор муухайрах, бөөлжих, хоол боловсролт алдагдах, ам хатах, цосний хүүдий авахуулсан өвчтөнд цочмог панкреатит буюу нойр булчирхайн үрэвсэл үүсэх,
Толгой эргэх, удаан хугацаагаар хэрэглэх үед толгойн өвдөлт хүчтэй болох, нойрмоглох
Загатнаа, хэт их хөлрөх
Дээр бичсэн шинж тэмдгүүд бүгд илэрсэн тохиолдолд эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоож эмчид яаралтай хандах шаардлагатай.