Арьсны идээт өвчин, цооролт, холгодос, халдварласан шарх, хатиг, мундас, гөгийдөлт, түлэнхий, бактерийн гаралтай намарс, эмэгтэчүүдийн умайн хүзүүний улайлт, шархлаа зэрэгт хэрэглэнэ.
• Үрэвслийн эсрэг
• Бактерийн эсрэг хосолмол үйлчлэлтэй
• Панкипсин нь некролиз, муколиз үйлчлэлтэй буюу мөхсөн эд, өтгөн цэр, шүүгдэс, идээ бээрийн зүйлийг задлах үйлчлэлтэй тул, үрэвслийн голомт хэсгийн шүүрлийг сайжруулж, эсийн нөхөн төлжих явцыг хурдасгана.
• Хлорамфеникол агуулсан тул Грам эерэг, Грам сөрөг бактериуд болон пеннициллин, стрептомицин, стрептомицин, сульфаниламидад тэсвэртэй бактерийн эсрэг өргөн үйлчлэлтэй.