1. Шок: шок, хэт мэдрэгшлийн анафилакси үүсч болох тул ажиглалт сайтар хийнэ. Хэрэв шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоон зохих эмчилгээг эхлүүлнэ.
2. Зүрх судас: Гипертензи, судасны хананд тромбоз ялангуяа фистул, тахикарди илэрч болно.
‒ Даралт ихдэлттэй энцефалопати, тархины цус харвалт: даралт ихдэлттэй энцефалопатийн улмаас толгой өвдөх, ухаан балартах, цусны даралт гэнэт ихсэх шинжүүд бүртгэгдсэн ба эпоэтин эмчилгээнд тархинд цус харвалт үүсч болох тул эмийн хэрэглээг зогсоон цусны даралт бууруулах, гематокритыг ажиглан зохих эмчилгээг хийнэ.
- Тархины шигдээс, зүрхний булчингийн шигдээс, уушигны шигдээс: тархи, зүрх, уушигны шигдээс үүсч болох тул ажиглалт сайтар хийнэ. Хэрэв шинж тэмдэгүүд илэрвэл эмийн хэрэглээг зогсоон шаардлагатай эмчилгээг хийнэ.
3. Ухаан алдах: эмнэл зүйн туршилтанд зарим өвчтөнд эритропоэтины эмчилгээнд ухаан алдах шинж үүссэн. Диализтай өвчтөнд 90 хоногийн эмчилгээний эхний үед (ойролцоогоор 2.5%) ухаан алдалт үүсэх нь элбэг байсан. 90 хоногийн эмчилгээний эхэнд цусны даралт, мэдрэлийн системд ажиглалтыг сайтар хийх шаардлагатай. Өвчтөнд хүнд машин механизм жолоодохоос зайлсхийх хэрэгтэй. Ухаан алдалт, гематокрит хоорондоо холбоотой эсэх нь эргэлзээтэй хэдий ч 2 долоо хоногийн хугацаанд гематокрит ойролцоогоор 4% ихэсвэл тунг бууруулах шаардлагатай.
4. Элэг: элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд АсАТ, АлАТ γ-GTP, LDH, ALP, билирубины түвшин ихсэлт бүртгэгдсэн тул сайтар ажиглана. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоон зохих эмчилгээг хийнэ.
5) Арьс: загатнах, арьсны тууралт, батга гарна.
6) Ходоод гэдэс: дотор муухайрах, бөөлжих, анорекси, суулгалт үүсч болно.
7) Цус:
1. Заримдаа цусны цагаан эс, эозинофил, ялтас эсийн тоо ихсэж болно.
2. Нярайд гранулоцитопени, гулгилт үүсч болно.
3. Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд эритропэтины эмчилгээний дараа цөөн сар, жилд цусны улаанэсийн аплази улмаас цэвэрүүлэх шаардлага гарсан.
8) ТМС, мэдрэхүйн систем: Толгой эргэх, аманд гашуун амтагдах, толгой өвдөх, мигрен, ядрах, жихүүдэс хүрэх, халуурах, халуун оргих, ерөнхий мэдрэмж төрөх, үе мөчөөр өвдөх, булчин өвдөх, нойргүйдэх шинж үүсч болно.
9) Бусад: торлогт цус хурах (торлогийн артери, венийн тромбоз үүсэх), хамар битүүрэх, хамраас цус гоожих, заримдаа сийвэн дэх калийн түвшин, мочевин, креатинин, шээсний хүчил ихсэх, хавагнах, таталдаа үүсэлт ажиглагдана.