Хүндрээгүй артерийн гипертензитэй өвчтөнд ховор тохиолдолд шинж тэмдгийн артерийн гипотензи ажиглагдаж болно. Артерийн даралт буурах эрсдэл нь эргэлдэх цусны хэмжээ багассан хүнд, жишээ нь, шээс хөөх эмчилгээний суурин дээр, давс хязгаарласан хүнс хэрэглэх тохиолдолд, гемодиализ эмчилгээний дараа, суулгалт, бөөлжилт, хүнд хэлбэрийн ренин-хамааралт артерийн гипертензтэй, хүнд ихэсдэг (“Эмийн харилцан нөлөөлөл” ба “Гаж нөлөө” хэсгээс харна уу). Эдгээр өвчтөний цусны сийвэн дэх эрдэс давсыг тогтмол хянаж байх шаардлагатай. Хүнд хэлбэрийн артерийн гипотензи үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөний эмчилгээний тунг тогтоож эмчлэхийн тулд эмнэлгийн байнгын хяналтан доор байх ёстой. Зүрхний ишеми өвчтэй эсвэл тархины цусан хангамжийн архаг хомсдолтой өвчтөнд бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй, учир нь артерийн даралтыг хүчтэй бууруулах нь зүрхний шигдээс, эсвэл тархины цусан хангамжийн цочмог хомсдолд хүргэх аюултай.