Хамгийн их илэрдэг гаж нөлөө нь суулгалт, дотор муухайрах, арьсны урвал юм. Гаж нөлөө илрэх давтамжийг ангилахдаа дараах нэршлийг хэрэглэсэн. байнга илрэх (≥1/10), олонтаа илрэх (≥1/100 <1/10), хааяа илрэх (≥1/1000 <1/100), ховор илрэх (≥1/10000 <1/1000), маш ховор илрэх (<1/10000), давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээр үнэлэх боломжгүй).
Халдвар ба шимэгч
Маш ховор: арьс ба салст бүрхүүлийн кандидоз
Цус ба тунгалгийн системийн зүгээс илрэх өөрчлөлт Маш ховор: эргэх шинжтэй лейкопени (хүнд явцтай нейтропени буюу эсвэл агранулоцитозыг оруулаад), эргэх шинжтэй тромбоцитопени ба цус задралын цус багадалт. цус гоожих хугацаа ба протромбины хугацаа уртсах.
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт
Маш ховор: хүнд явцтай харшлын урвал (судас мэдрэлийн хаван, анафилакси, ийлдсийн өвчин, харшлын гаралтай судасны үрэвслийг оруулаад)
Давтамж тодорхойгүй: Яриша-Герксхаймерын урвал.
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт
Маш ховор: гиперкинези, толгой эргэх, таталдаа.
Давтамж тодорхойгүй: бактерийн бус гаралтай менингит
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт:
Олонтаа: суулгах, дотор муухайрах.
Хааяа: бөөлжих
Маш ховор: антибиотик хамааралт бүдүүн гэдэсний үрэвсэл (хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл, бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл зэргийг оруулаад), хар үсэрхэг хэл
Элэг ба цөс ялгаруулах замын зүгээс илрэх өөрчлөлт
Маш ховор: элэгний үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт, АЛТ ба АСТ-ын түвшин дунд зэрэг ихсэх.
Арьс ба арьсан доорх өөхөн эдийн зүгээс илрэх өөрчлөлт:
Олонтаа: арьсны тууралт
Хааяа: загатнаа, чонон хөрвөс.
Маш ховор: дараах арьсны урвал: олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил, арьсны цэврүүт болон эксфолиатив үрэвсэл, цочмог явцтай экзантем хэлбэрийн тархмал цэврүүтэл, эозинофили болон системийн шинж бүхий эмийн бэлдмэл хэрэглэсний улмаас илрэх хариу урвал (тууралт, халууралт бүхий томуу төст шинж, тунгалгийн булчирхай томрох, цусны шинжилгээний үр дүн хэвийн түвшнээс хэлбэлзэх (лейкоцитын (эозинофили) тоо ихсэх ба элэгний ферментийн түвшин ихсэх)), түүнчлэн DRESS хам шинж гэж нэрлэгддэг.