Хориглох заалт
Апротинин ба туслах бодист хэт мэдрэг байх
18 хүртлэх нас (үр дүн ба аюулгүй байдал судалгаа хийгдээгүй)
Апротининий эсрэг өвөрмөц IgG антителийн сорил эерэг бах (апротининий эсрэг өвөрмөц IgG антителийн сорил эерэг гарсан өвчтөнд апротининийг хэрэглэхэд анафилаксийн урвал үүсэх эрсдэл өндөр байна).
Хэрэв апротининий эсрэг өвөрмөц IgG антителийн сорилыг эмчилгээ эхлэхийг өмнө хийх боломжгүй, гэхдээ 12 сарын өмнө апротинин эсвэл «фибриний герметик» эмчилгээ авч байсан бол апротинин хэрэглэх нь эсрэг заалттайг анхаарна уу.
Жирэмсэн ба хөхүүл эхийн зохистой хэрэглээ
Жирэмсэн эх
Туршилтын амьтанд хийгдсэн судалгаагаар апротинин нь үр хөврөл, ургийн гаж хөгжил үүсгээгүй. Апротинин бэлдмэлийг жирэмсэн эхэд хэрэглэхгүй, гэхдээ зөвхөн бэлдмэлийн ашиг нь эрсдлээс илүү гэж үзсэн тохиолдолд хэрэглэнэ. Анафилаксийн урвал болох зүрх зогсох зэрэг ноцтой аюултай байдалд хүргэсэн тохиолдолд үр ашиг болон эрсдэлийг үнэлэхдээ урагт хортой байх магадлал маш өндөр гэдгийг тооцох хэрэгтэй.
Хөхүүл эх
Апротинин нь эхийн хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тогтоогдоогүй. Апротинин бэлдмэлийг дотуур ууж хэрэглэхэд шимэгддэггүй учир эхийн сүүнд агуулагддаггүй гэж үзвэл апротинин нь хөхүүл хүүхдэд нөлөөлөхгүй гэсэн үг.
Нөхөн үржихүй
Апротинин нь эрэгтэй ба эмэгтэй хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг эсэхийг судалсан зохистой ба хангалттай-хяналттай судалгаа хийгдээгүй байна.