Эмчилгээний үеэр харшлын урвалын ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдвал эмчилгээг нэн даруй зогсоох шаардлагатай.Тариаг хэзээ ч арьсан дор, судсанд, нугасны хөндий зэрэг биеийн ямар нэгэн хөндийд хийж болохгүй.
Эмийн бодис судсанд санамсаргүй тохиолдлоор орсон үед хэсэг газар мэдээ алдах, айдас түгшүүр төрөх, түр зуур хараа муудах шинж (синдром Уанье) ажиглагдаж болно. Тариаг судсанд орохоос сэргийлж, зүүг булчинд оруулсны дараа тариурын шахуургыг арагш татаж, соруулж шалгах шаардлагатай. Тариурт цус үзэгдвэл зүүг сугалж, дахин өөр газар хатгаж тарина.
Арьс өнгөний ямар нэгэн өвчтэй хүмүүст тэмбүү өвчин давхар байх магадлалтай гэж үзвэл, эмчилгээ эхлэхийн өмнө болон эмчилгээг дууссаны дараа 4 сарын турш бичил амь судлалын болон серологийн шинжилгээг хийж байх хэрэгтэй.
Эмчилгээний явцад мөөгөнцөрт өртөхөөс сэргийлж В бүлгийн витамин, аскорбины хүчил, шаардлагатай гэж үзвэл нистатин, леворин зэрэг мөөгөнцрийн эсрэг бэлдмэл хэрэглэж болно. Мөөгөнцрийн тархмал халдвар үүссэн бол флуконазол хэрэглэ.
Эмийн тун шаардлагатай хэмжээнээс бага байх эсвэл эмчилгээг эрт зогсоосны улмаас тухайн антибиотикт тэсвэртэй нянгийн омог үүсч болзошгүйг анхаарна уу
Хэдийгээр маш ховор тохиолдох ч амь насанд аюул учруулдаг анафилаксийн шок илэрч болно. Иймд анафилаксийн урвалын анхны шинж тэмдэг ажиглагдсан даруйд норэпинефрин ба глюкокортикостероид тарих, зохиомол амьсгал хийх зэрэг шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй.
Дициллин эмчилгээг зөвхөн эмчийн заалтаар, түүний хяналтан дор хэрэглэнэ.