Димедрол 10мг/мл 1мл №10
судсаар болон булчинд тарих уусмал
Идэвхтэй бодис: дифенгидрамин гидрохлорид (димедрол) - 10 мг.
Туслах бодис: тарилгын ус - 1 мл хүртэл.
Эмийн эмчилгээний бүлэг: Харшлын эсрэг бодис (H1-гистамин рецептор хориглогч).
Хэрэглэх заалт:
Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд - анафилаксийн болон анафилактоидын урвал, Квинкийн хаван, ийлдэсийн өвчин.
Ходоод, арван хоёр нугасны пепсины шархлаа, хэт хүчиллэг гастрит (хосолсон эмчилгээний нэг хэсэг).
Паркинсонизм, хорея, нойргүйдэл.
Жирэмсэн эмэгтэйн бөөлжих, Meniere-ийн хам шинж, далайн болон агаарын өвчин, цацрагийн өвчин.
Арьс ба зөөлөн эдэд их хэмжээний гэмтэл (түлэгдэлт, няцлах гэмтэл), цусархаг васкулит, ийлдэсийн өвчин.
Урьдчилан сэргийлэх эмчилгээ.
Хадгалах горим: тасалгааны хэмд, нарны тусгалаас далд, бага насны хүүхдийн гар хүрэхгүй нөхцөлд хадгална.