Хөлрөх, толгой эргэх, дотор муухайрах, ам хатах, ядарч сульдах зэрэг гаж нөлөө илрэх ба ховор тохиолдолд зүрх дэлсэх, даралт ихсэх, ортостатик гипотензи буюу зүрх судасны дутагдал үүснэ.
Заримдаа толгой өвдөх, бөөлжих, өтгөн хатах, хоол боловсруулах замын талаас эмгэгшлийн шинж илэрнэ. (хэвлийн дотоод даралт ихсэх, гэдэс дүүрэх)
Маш ховор тохиолдолд хөдлөхөд сульдах, хоолны дуршил болон шээс ялгаралт өөрчлөгдөх гаж нөлөө илэрч байсан нь мэдээлэгдсэн.
Онцгой тохиолдолд төв мэдрэлийн тогтолцооны цочролын шинжүүд (цочимтгой болох, айж түгших, чичрэх, булчин чангарч хөших, эйфори, сэтгэл санаа тогтворгүйтэх, хий үзэгдэл илрэх), ухаан балартах, эмийн хамаарал, эмийн донтол үүсэх, удаан хугацаагаар хугаацаагаар хэрэглээд эмчилгээг гэнэт зогсооход илрэх үгүйлэх хам шинж үүсэх гаж нөлөө илэрдэг.
Арьсан дээр харшлын тууралт гарах (загатнах, арьсны тууралт) илэрч байсан нь бүртгэгдсэн.
Шокийн байдалд оруулах харшлын урвал илрэхийг бүрэн үгүйсгэхгүй.
Өвчтөн илэрсэн гаж нөлөөний талаар эмчдээ мэдээллэх шаардлагатай.