Интралипидыг хэрэглэх үед халуурах, ховор тохиолдолд жихүүдэс хүрч чичрэх болон дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.
Интралипидыг дуслаар хэрэглэхтэй холбоотой бусад гаж нөлөө маш ховор тохиолдоно. Үүнд:
Эрт илрэх буюу түргэн илрэх гаж нөлөө. Хэт мэдрэгшлийн урвал (харшлын урвал, арьсны тууралтууд, чонон хөрвөс), амьсгалын талаас гарах өөрчлөлт (амьсгал олшрох г.м), цусны эргэлтийн талаас (цусны даралт ихсэх болон багасах г.м.) илэрдэг болох нь тэмдэглэгдсэн. Цус задрах, ретикулоцитоз, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, ядрах болон бэлэг эрхтэн эмгэгээр хөвчрөх (приапизм) зэрэг шинж тэмдэг тохиолдож байсан нь бүртгэгдсэн.
Хожуу илрэх гаж нөлөө: Интралипидыг дутуу нярайд удаан хугацаагаар хэрэглэх үед тромбоцитопенийн шинж илэрч байсан нь мэдээлэгдсэн. Интралипидтэй болон Интралипидгүйгээр удаан хугацаагаар судсаар тэжээсний дараа элэгний үзүүлэлтүүд түр зуур ихсэж байсан нь тэмдэглэгдсэн.
Интралипидыг ялгаруулах үйл ажиллагаа муудсанаас хэт хуримтлагдах хам шинж тэмдэг үүсэх буюу түүнчлэн дуслын зөвлөсөн хурдыг гэнэт өөрчилбөл бөөрний үйл ажиллагааны дутагдалтай адил эмнэлзүйн илрэл илрэх буюу халдвар үүсэхэд хүргэж болзошгүй. Өөхний илүүдэл үүсэх хам шинж тэмдэг нь: гиперлипеми, халуурах, өөхний нэвчилт болон бусад эрхтнүүдийн өөрчлөлтийн хэлбэрээр илэрдэг. Хэрвээ Интралипидыг хэрэглэхээ зогсоовол эдгээр бүх шинж тэмдэг ихэнхдээ арилдаг.