Будесонид нь ерөнхийдөө нийцэл сайтай. Хөнгөн хэлбэрийн хамар залгиурын эмгэг болох хоолой хорсох, ханиалгах, хоолой сөөх болон мөөгөнцөрийн халдвар үүсгэж байсан. Хэсэг газрын кортикостеройд эмчилгээ хийлгэж байгаатай холбоотой ховор тохиолдолд арьсны зүгээс чонон хөрвөс, туурах, арьсны үрэвслийн шинж тэмдэг илэрч болзошгүй. Нүүрний арьсны цочролоос сэргийлэхийн тулд маскаар хэрэглэсний дараа усаар угааж байх хэрэгтэй. Бага насны хүүхдэд сэтгэц мэдрэлийн зүгээс сэтгэл гутрал, ууж уцаартай болох, цочромтгой болох зэрэг зан авирын өөрчлөлт илэрч болзошгүй. Утлагын аппаратаар утаж хэрэглэж байх үед ховор тохиолдолд эмийн өвөрмөц бус үйлдлийн механизмын нөлөөгөөр гуурсан хоолойн агчилт үүсч болно. Амьсгалын замаар эм хэрэглэсний дараа өвчтөнөөс амаа зайлсан эсэхийг асуух нь хамар залгиурын мөөгөнцөрийн халдварт өртөх эрсдэлийг бууруулдаг.