Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, халуун бууруулах хүчтэй үйлдэлтэй эм. Үрэвслийн эсрэг үйлдлээрээ салицилатууд, бутадионоос илүү.
Индометацин нь простогландин G/H синтаза буюу циклоозсигеназа ЦОГ ферментийг хориглодог. ЦОГ нь арахидоны хүчлээс халуурах, өвдөх, хавдах болон үрэвслийн шинж тэмдгүүдийг үүсгэдэг простогландин үүсэхийг идэвхжүүлдэг фермент юм. Индометацин ЦОГ-н идэвхтэй дээд хэсэгтэй холбогдож арахидоны хүчлийг идэвхтэй хэсэгт нэвтрэхээс сэргийлдэг. Бусад стеройд бус үрэвслийн эсрэг эмнүүдээс ялгаатай нь фосфолипидуудаас арахидоны хүчлийг үүсэхэд нөлөөлдөг фосфолипаза A2 энзимийг хориглодог. Индометацины өвдөлт намдаах халуун бууруулах үйлдлийн идэвх нь простогладины нийлэгжилтийг бууруулсантай холбоотой. Хэрэхийн гаралтай үе мөчний өвчин, тулайн гаралтай үений үрэвсэл, гож яр, үе ясжих, үе мөчний бусад үрэвсэлт өвчнүүд, халдварын гаралтай өвөрмөц бус олон үений үрэвсэл, бехтеревийн өвчин, хайрст үлд, тромбофлебит, холбогч эдийн тархмал өвчин, мэдрүүлийн өвдөлт, үений уутны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, давсагны үрэвсэл, өндгөвчний үрэвсэлт өвчин, бөөрний болон бусад үрэвсэлт өвчний үед тус тус хэрэглэнэ.