1. Хоол боловсруулах замын зүгээс: хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, улаан хоолойн үрэвсэл, улаан хоолой шархлах, бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл, дисбактериоз, шарлалт, элэгний үйлажиллагаа өөрчлөгдөх (цусан дахь билирубиний хэмжээ ихсэх). 2. Харшлын урвал: толбот гүвдрүүт тууралт, чонон хөрвөс, загатнаа, ихэвчлэн улаан бурхан төст тууралт (хөнгөн болон дунд зэргийн илрэлтэй), ховор тохиолдолд олон хэлбэрийн улайрал, арьсны эксфолиатив цэврүүт үрэвсэл, хорт явцтай эпидермийн үхжил, анафилаксийн урвал. 3. Цусны системийн зүгээс: түр зуурын шинжтэй эозинофили ба нейтропени, түүнчлэн тромбоцитопени, агранулоцитоз ажиглагдана. Гэвч эдгээр эмгэг нь клиндамициний эмчилгээтэй холбоотой эсэх нь тогтоогдоогүй.
4. Бусад: Үтрээний үрэвсэл, амт өөрчлөгдөх.
Мэдрэл булчингийн сэрэл дамжуулалт өөрчлөгдөх, давтан халдвар илэрдэг талаар мөн тэмдэглэгдсэн байдаг.