ФАГИО-г Streptococcus, Staphylococcus, E.Coli, Pseudomonas aeruginosa, Proteus бактериудаас үүдэлтэй идээт үрэвслийн өвчлөлийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор насны болон эрсдэлийн бүх ангиллын өвчтөнүүдэд хэрэглэнэ.
Амьсгалын дээд ба доод замын бактерийн халдвар: хамрын самсаа, дунд чихний үрэвсэл, ангин, фарингит, ларингит, трахеит, бронхит, пневмония, плеврит;
Мэс засалд: идээт шарх, түлэнхий, абсцесс, флегмон, фурункул, карбункул, гидраденит, панариции, парапроктит, мастит, бурсит, остеомиелит;
Бөөр судлалд: шээс бэлгийн халдварууд: уретрит, цистит, пиелонефрит, кольпит, эндометрит, сальпингоофрит;
Ходоод гэдэс судлалд: энтероколит, холецистит, дизбактериоз;
Ерөнхий үжилт өвчнүүд;
Нярайн идээт үрэвслүүд: омфалит, пиодермия, конъюнктивит, сепсис;
Дээр дурдагдсан бактериудаас үүдэлтэй бусад өвчнүүд.