Харшлын хариу урвал: арьсны гипереми, эмийн гаралтай халууралт, чонон хөрвөс, хамрын салстын үрэвсэл, арьс загатнах, хөлийн ул халуу оргих, гуурсан хоолойн агчил, коллапс, анафилаксийн шок.
Толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил багасах, бөөлжих, гүйлгэх.
Ялтас эсийн тоо цөөрөх (өвчтөнүүдийн 6%-д). 1-р хэлбэрийн урвалууд хөнгөн хэлбэрээр илэрдэг ба эмчилгээг зогсоосны дараа алга болно; ялтас эсийн тоо цөөрөх нь хүнд явцтай бөгөөд амь насанд хүрэх аюултай.
Гепаринаас үүдэлтэй тромбоцитопенийн үед арьс үхжих, артерийн бүлэн үүсэх, улмаар хийт үхжил, зүрхний шигдээс, цус харвалт үүснэ. Хүнд хэлбэрийн тромбоцитопенийн (тромбоцит анхны хэмжээнээс 2 дахин эсвэл 100 мянга/мкл-с багасна) үед гепарин хэрэглэхийг яаралтай зогсоох хэрэгтэй.
Удаан хугацаанд хэрэглэхэд – ясны сийрэгжил, арьс аяндаа хугарах, зөөлөн эд кальцижих, гипоальдостеронизм, түр зуурын үс уналт, элэгний трансаминазын идэвхижил ихсэх.
Хэсгийн хариу урвал: тарьсан газарт цочрох, өвдөх, цус дүүрэх, цус хурах; цус алдах (гаж нөлөөг сайтар үнэлэх, цусны бүлэгнэлтийг лабораторийн шинжилгээ хийн тогтмол хянах, тунг нарийн тооцоолсны үндсэн дээр эрсдлийг багасгаж болно).
Ходоод гэдэс, шээсний зам, тарьсан газар, даралтанд өртдөг хэсэг, мэс заслын шархнаас цус алдах, бусад эрхтэнд (бөөрний дээд булчирхай, шар бие, хэвлийн гялтангийн арын зай) цус хурах.