Бензилпенициллины тариаг ихэнх шархны халдварууд, арьс зөөлөн эдийн идээт халдварууд, болон чих, хамар, хоолой, хамрын дайвар, амьсгалын замын болон дунд чихний зэрэг олон төрлийн халдваруудын эмчилгээнд хэрэглэдэг.
Түүнийг мөн пенициллинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Тархмал халдвар, цусан үжил болон түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн цусан халдварт хэрэглэдэг. Мөн мэдрэг нянгаар үүсгэгдсэн цочмог ба ясны чөмөгний архаг үрэвсэл болон менингит г.м.-ийн үед хэрэглэнэ. Мэдрэг нянгаар үүсгэгдсэн хийт үхжил, татран, боом болон нярайн В бүлгийн стрептококкийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэдэг.
Хоёрдогчоор хүндэрсэн заг хүйтэн болон тэмбүүний (заг хүйтний гаралтай үе мөчний өвчин, төрөлхийн болон мэдрэлийн тэмбүү г.м.) үед хэрэглэж болно..