Арьсан дор, булчинд, судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.
Түргэн хэлбэрийн харшлын урвалын үед (анафилаксийн шок): судсанд 0,1-0,25 мг тунг 10 мл 0,9 % натрийн хлоридын уусмалаар шингэлээд судсанд дуслаар тарина. Шаардлагатай гэж үзвэл үргэлжлүүлэн 1:10000 харьцаатай уусмал бэлдэн судсанд дуслаар тарина. Амь насанд ноцтой аюул учраагүй үед арьсан дор эсвэл булчинд 0,3-0,5 мг тунгаар тарих бөгөөд, шаардлагатай гэж үзвэл 10-20 минутын зайтайгаар 3 хүртэлх удаа давтан хийнэ.
Гуурсан хоолойн багтраанд: арьсан дор 0,3-0,5 мг тунгаар тарьж, шаардлагатай гэж үзвэл 20 минутын зайтай 3 хүртэл удаа давтан тунг тарих эсвэл венийн судсанд 0,1-0,25 мг тунгаар 1:10000 харьцаатай шингэлсэн уусмалыг үргэлжлүүлэн дуслаар тарина.
Зүрх зогссон тохиолдолд: 0,5 мг тунгаар (10 мл 0,9 % натрийн хлоридын уусмал эсвэл бусад уусмалаар шингэлэн) зүрхэн дотор тарина; сэхээн амьдруулах арга хэмжээний явцад 0,5-1 мг тунгаар (шингэрүүлсэн хэлбэрээр) венийн судсанд 3-5 минут тутамд тарина. Хэрэв өвчтөнд зохиомол амьсгалын гуурс (интубаци) тавигдсан бол мөгөөрсөн хоолой руу нь судсанд хийдэг тунг 2-2,5 дахин нэмэгдүүлсэн тунгаар цацаж хийнэ. (эндотрахеаль арга)
Цус алдалтыг тогтоох зорилгоор: бэлдмэлийг самбайд уусган хэсэг газарт чихээс тавьж болно.
Артерийн даралт бууралтыг эмчлэх зорилгоор: венийн судсанд дуслаар 1 мкг/мин, хурдтайгаар тарина. Тарилгын хурдыг нэг минутанд 2-10 мкг хүртэл нэмэгдүүлж болно.
Хэсгийн мэдээгүйжүүлэх үйлдлийг уртасгах зорилгоор: 0,005 мг/мл концентрациар (хэрэглэж буй мэдээ алдуулагчийн төрлөөс хамааран тунг тогтооно), нугасны мэдээ алдуулалтанд – 0,2-0,4 мг тунгаар хэрэглэнэ.
Моргань-Адамс-Стокс (брадиаритмийн хэлбэр) хам шинжийн үед: бэлдмэлийг 1 мг тунгаар 5% глюкозын 250 мл уусмалд хийж шингэлээд судсанд дуслаар тарина. Дусаах хэмжээг, зүрхний агшилтын тоог хангалттай гэж үзсэн хамгийн бага тоонд хүртэл аажмаар нэмэгдүүлнэ.
Судас агшаах зорилгоор: судсанд дуслаар 1 мкг/мин хурдаар тарих ба хурдыг 2-10 мкг/мин хүртэл нэмэгдүүлж болно.
Хүүхдийн практикт хэрэглэх:
Шинэ төрсөн нярайн зүрх зогссон үед (асистоли): судсанд 10-30 мкг/кг тунгаар аажим тарих ба шаардлагатай тохиолдолд 3-5 мин тутамд давтан хийнэ.
1-с дээш сартай хүүхдэд: судсанд 10 мкг/кг тунгаар тарих ба (цаашид шаардлагатай бол 100мкг/кг тунгаар 3-5 минут тутамд давтан тарьж болно. (тарьснаас хойш наад зах нь 5 минутын дараа удаах тунг 2 стандарт тунгаар хийх ба дээд тун– 200 мкг/кг хүртэл байж болно). Эндотрахеал замаар хийж болно.
Анафилаксийн шоктой хүүхдэд: арьсан дор эсвэл булчинд 0,01 мг/кг (дээд тун – 0,3 мг хүртэл) тунгаар тарих ба шаардлагатай бол дээрх тунгаар 15 минут тутамд (3 хүртэлх удаа) давтан хийнэ.
Гуурсан хоолойн багтраатай хүүхдэд: арьсан дор 10 мкг/кг (дээд тун – 0,3 мг хүртэл) тунгаар тарих ба шаардлагатай бол дээрх тунгаар 15 минут тутамд эсвэл 4 цаг тутамд (3-4 хүртэлх удаа) давтан хийнэ.