Бэдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.
Олонтаа илрэх (10 өвчтөнд 1-с цөөн): нойргүйдэх, дотор муухайрах, бөөлжих
Хааяа илрэх (100 өвчтөнд 1-с цөөн): зүрх дэлсэх, зүрхний дутагдал, зүрхний хориг, зүрхний цохилт олшрох, толгой эргэх, толгой өвдөх, түгшүүрэл ихсэх, сульдах, анхаарал төвлөрүүлэлт өөрчлөгдөх, хөдөлгөөний зохицуулга алдагдах, нойрмоглох, сэтгэл унал, сэтгэл хөөрөл, өөрийн мэдэлгүй хөдлөх, салганах, хий үзэгдэл, ухаан балартах, таталдаа, үнэрлэх мэдрэхүй багасах буюу алдагдах, чих шуугих, хоолонд дургүй болох, ам хатах, ходоод өвдөх, суулгах, хоол боловсруулах замын эмгэг, тууралт, цусны даралт ихсэх, тархины цусны эргэлтийн өөрчлөлт, муужрах, сульдах
Гаж нөлөөний давтамж (ялангуяа хоол боловсруулах замын болон мэдрэлийн системийн) бэлдмэлийн зөвлөсөн тунг хэтрүүлж хэрэглэх үед ихсэнэ.
Тунг хэтрүүлж хэрэглэсэн зарим тохиолдолд нулимс ихээр ялгарах, олон дахин шээх, халуурах, өтгөн хатах, ихээр хөлрөх, амны хөндийн үрэвсэл, мэдрэг чанар ихсэх, нүд өвдөх зэрэг шинж ажиглагдана.
Ихэнх гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох үед арилна.
Хэрэв таньд гаж нөлөө хүнд явцтай илрэх буюу эсвэл уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчдээ мэдэгдээрэй.