1. Шок, анафилаксын урвал: Шок, анафилаксын урвал (цусны даралт багасах, ухаан алдах, амьсгал өөрчлөгдөх, зүрх-амьсгалын саатал, нүүр халуун оргих, нүүрний хаван г.м.) тохиолдож болно. Өвчтөнийг маш сайн хянах хэрэгтэй, хэрэв ямар нэгэн өөрчлөлт илэрвэл энэ бэлдмэлийг хэрэглэхийг зогсоож, тохирох арга хэмжээг авах хэрэгтэй.
2. Анафилакс төст урвал: Анафилакс төст урвал (амьсгал өөрчлөгдөх, нүүр халуун оргих, нүүрний хаван г.м.) тохиолдож болно. Өвчтөнийг маш сайн хянах хэрэгтэй, хэрэв эмгэг байдал ажиглагдвал энэ бэлдмэлийг хэрэглэхийг зогсоож, тохирох арга хэмжээг авах хэрэгтэй.
3. Хуурамч альдостеронизм: Тунгийн хэтрэлт болон удаан хугацаагаар хэрэглэснээс болж цусны калийн хэмжээ багасах, цусны даралт ихсэх, биед натрийн ус хуримтлагдах, хавагнах, жин ихсэх зэрэг хуурамч альдостеронизмийн шинжүүд үүсч болно. Өвчтөнийг маш сайн хянах (сийвэнгийн калийн хэмжээг хянах г.м.) хэрэгтэй, хэрэв эмгэг байдал ажиглагдвал энэ бэлдмэлийг хэрэглэхийг зогсоох хэрэгтэй. Гипокалиемийн улмаас ядрах, булчин сулрах зэрэг илрэл тохиолдож болно.