Хэсэг газрын урвал: нүдний салст цочрох - салст улайх, нулимс гоожих эсвэл нулимсгүйдэх, гэрэлд гялбах, , эвэрлэгийн хучуур эд хавагнах, нүд хорсох ба загатнах, зовхи улайх, нүдний хараа түр зуур бүрэлзэх, нүдний бүтэц эрхтнүүдийн үрэвсэл; (блефарит, конъюнктивит, кератит), удаан хугацаагаар хэрэглэвэл нүдний болорт цэгчилсэн бүдэгрэл үүсч болзошгүй бөгөөд нүдний мэдрэлийн саажилт тухайлбал зовхи унжих ховор тохиолдолд юм хоёрлож харагдах ( диплопи) үүсэх магадлалтай. Эрхтэн тогтолцооны талаас гарах урвал: хөл гар бадайрах, хорхой гүйх мэт битүүрэх, хамрын салст үрэвсэх, хамраас цус гарах, артерийн даралт
буурах, муурч унах, зүрхний хэм алдагдах, хэт удаашрах, атрио-вентрикуляр хориг үүсэх, зүрхний булчингийн агших чадвар буурах, зүрхний архаг дутмагшил гүнзгийрэх; толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох, хий юм харах, сэтгэлээр унах, булчин сулрах, бэлгийн чалх буурах; амьсгаадах, бронх агчих, уушгины үйл ажиллагааны дутагдал; огих, бөөлжих, суулгах, цээжээр өвдөх, чих шуугих. Сэтгэн бодох хурд удаашрах. Харшлын урвалууд: чонон хөрвөс гэх мэт.