Маш түгээмэл буюу 10 хүн тутмын 1- с илүүд тохиолддог гаж нөлөө: насанд хүрэгсдийн чацга алдалт
Түгээмэл буюу 10 хүн тутмаас 1- с илүүгүй хүнд тохиолддог гаж нөлөө:
· мөөгөнцөртөх. (амны хөндий, үтрээний салст, суга цавь хавиар хөрөнгө төст цагаан мөөгөнцөр ургаснаас хорсгох, загатнуулах шинжээр илэрдэг)
· бөөлжис цутгах (голдуу өндөр тунгаар хэрэглэх үед)
· бөөлжих
· хүүхэд чацга алдах – эдгээр гаж нөлөөнөөс сэргийлэхийн тулд эмээ яг хоолны өмнө ууна
Элбэг биш буюу 100 хүн тутмын 1- с илүүгүйд тохиолддог гаж нөлөө:
Арьсны тууралт, загатнаа
Чонон хөрвөс
Биж хам шинж
Толгой эргэх
Толгой өвдөх
Элэгний үйл ажиллагааны идэвхийг харуулдаг ферментийн үзүүлэлт өөрчлөгдөх
Ховор буюу 1000 хүн тутмын 1- с илүүгүй хүнд тохиолддог гаж нөлөө:
Арьсан дээр жижиг цэврүүт тууралт гарах (тууралт нь голдоо цайвар, тойроод бараан хүрээтэй, жижиг бамбай мэт харагдана. Түүнийг олон хэлбэрт эритема гэдэг) Ийм тууралт хэрэв ажиглагдвал нэн даруй эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.