Нүд гялбах гаж нөлөө нийт өвчтөнийн 14.5%-д илэрсэн бөгөөд харааны талбайн хязгаарлагдмал хэсэгт гэрлийн хүч гэнэт өөрчлөгдсөнөөс үүсэж байгааагар тайлбарлагдана. Мөн хийсвэр юм нүдэнд харагдах, олон өнгө солонгорох, янз бүрийн дүрс харагдах гэх мэт олон янзаар илэрдэг. Гаж нөлөө нь ихэнхдээ эмчилгээний эхний 2 сард илэрч байсан бөгөөд давтагдах хандлагатай. Эрчим нь хөнгөнөөс дунд зэрэгтэй байв. Ихэнхи нь 77.5% нь эмчилгээний явцад өөрөө аяндаа алга болсон. Маш цөөхөн хэсэг буюу 1% нь тухайн зовиураас болж амьдралын хэв маягаа өөрчилж бүр эмчилгээг зогсооход хүрсэн.
Брадикарди нийт өвчтөнийн 3.3%-д эмчилгээний эхний 2-3 сард илэрсэн байдаг. 0.5% нь хэт брадикарди буюу зүрхний цохилт 40 удаа/мин-аас бага болсон байна.
Эмнэлзүйн SIGNIFY судалгаагаар ивабрадин хэрэглэсэн өвчтөнд тосгуурын жирвэгнээ 5.3%-д тохиолдсон бол энэ нь плацебо бүлэгт 3.8% байв. Эмнэлзүйн судалгаанд II/III шатны харьцуулсан давхар нууцлалтай аргаар 40,000 өвчтөнд ивабрадинийг хамгийн багадаа 3 сар хэрэглэхэд тосгуурын жирвэгнээ үүсэх эрсдэл 4.86% байсан бол харьцуулсан бүлэгт нь 4.08% байсан ба эрсдэлийн зэрэгт нийцэх нь 1.26, 95% CI {1.15-1.39} байв.