Хааяа дошгирох ( түрэмгийлэх, зан авирын өөрчлөлт, нойргүйдэл г.м )
Зарим тохиолдолд хааяа хэт амьсгаадах, артерийн даралт ихсэх, артерийн даралт буурах, хэт ядрах, гар хуруу чичрэх, сэтгэл гутрал үүсэх, дуугүй ноомой болох, толгой эргэх болон ханиадны шинж тэмдэг илэрдэг.
Церебролизинийг хэрэглэсний дараа нэг тохиолдолд Grand Mal-н атак илэрч байсан бөгөөд таталт үүсч байсан нь тохиолдож байжээ.
Хаяа ходоод гэдэсний замаас хоолны дуршил буурах, диспепси үүсэн, өтгөн хатах, бөөлжих болон дотор муухайрах шинж илэрч байжээ. Хэт хурдан тарьсан үед халуун оргих, толгой эргэх, бөөлжих, дотор муухайрах зэрэг шинж илэрч болзошгүй.
Тарьсан хэсэгт улайх, халуун оргих, загатнах шинж илэрдэг.
Маш ховор тохиолдолд арьсны урвалууд, хэсгийн үрэвслийн урвалууд, толгой өвдөх, хүзүү өвдөх, хөл гар өвдөх, халуурах, нуруу өвдөх, амьсгал давхцах, чичрэх зэрэг богино хугацааны харшлын мэдрэгших урвал илэрдэг. Церебролизинйг өндөр настай өвчтөнд хэрэглэхэд дээр дурдсан сөрөг нөлөө илэрч болох боловч тэдгээр нь эм хэрэглэлгүйгээр засардаг.