Хүнд хэлбэрийн цус багадалт, артерын даралт ихтэй, зүрхний дутагдалтай өвчтөнд хориглох заалттай.
Ямар нэгэн булингартай, уг булингар 4-өөс дээш цаг байх тохиолдолд хэрэглэж болохгүй.
Ямар нэгэн зүйл агуулсан бол устгана уу.
Зүрхний үйл ажиллагааны эмгэгтэй өвчтөнд маш болгоомжтой хэрэглэнэ.
Дуслаар хийхдээ хурдан дусааж болохгүй, учир нь уушгины хаван үүсгэж болно. Өвчтөний судасны даралт ихсэх шинж тэмдгийг ойр ойрхон хянах шаардлагатай.
Усгүйжсэн өвчтөнд нэмэлт шингэн нөхөж өгөх хэрэгтэй.
Харшил, пирогений шинж тэмдэг эхэн үедээ халуурах, эсвэл хүйт даах хэлбэрээр илэрч болно.
Тууралт, дотор муухайрах, бөөлжих, тахикарди болон даралт буурах шинж тэмдэг тэмдэглэгдсэн.
Альбуминыг дуслаар хурдан дусаавал судсанд хэт ачаалал үүсэн уушгины хаван үүсч болно.
Цусны донороос сонголт, шинжилгээ хийн ариутгахдаа 60oC хэмд 10 цагийн турш ариутгаснаар цусаар дамждаг халдварт өвчний вирүсийг устгана. Цусаар дамждаг халдварт өвчний вирүсийн халдварыг бууруулах ч вирүсийг бүрэн устгахгүй.