Дархлалын системийн зүгээс: маш ховор: харшлын урвал - тууралт, чонон хөрвөс, Квинкийн хаван, анафилакси.
Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, бөөлжих, ходоод хямрах, суулгах.
Бодисын солилцоо ба тэжээлийн зүгээс: бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэснээс тун хэтрэлттэй холбоотой гипермагниеми, гиперкальциеми, шүлтшилийн шинж илэрч хоол боловсруулах замын зүгээс илрэх шинж тэмдгийг (дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах) болон булчингийн сульдлыг сэдрээж болно.
Араг яс-булчингийн систем, холбогч эдийн зүгээс: булчингийн сульдал.
Мэдрэлийн системийн зүгээс: амт мэдрэхгүй болох, толгой өвдөх.
Бөөр ба шээс ялгаруулах системийн зүгээс: цусан дахь азотын хэмжээ ихсэх.
Сүү-шүлтийн хам шинжтэй холбоотой урвал: сульдал, кальциноз.
Гаж нөлөө, ялангуяа уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчид хандах шаардлагатай.