Toбрамицин-Дексаметазоны хөвмөл-дусал эмийг ЗӨВХӨН нүдэнд хэрэглэх ба дотуур, эсвэл тарилгын хэлбэрээр хэрэглэхгүй.
Эмнэл зүйн туршилтаар, кортикостероидуудыг нүдэнд удаан хугацаагаар (24 хоногоос илүү хугацаагаар) хэрэглэх нь нүдний дотоод даралтыг ихэсгэн глаукома үүсгэснээр нүдний мэдрэлийг гэмтээх, харааны чадал муудахаас гадна, харах талбайн эмгэг үүсгэх, болорын арын капсулд бүдэгшил үүсгэх гаж нөлөөтэй болохыг онцгой анхаарна.
Нүдний даралтыг ойр ойрхон хэмжиж байхыг зөвлөх хэрэгтэй.
Хүүхдэд, ялангуяа 6-аас бага насны хүүхдэд дексаметазон агуулсан нүдний эмийг хэрэглэхэд стероидоос хамааралтай нүдний дотоод даралт ихсэх эрсдэл нь насанд хүрэгсэдээс өндөр байдаг тул нүдний даралтыг ойр ойрхон хэмжиж байх нь чухал.
Хүүхдэд эмчилгээ эхэлсэнээс хойш эмчилгээний үргэлжлэх хугацаа, давтамжийг анхаарч, хүүхдэд стероидоос хамааралтай нүдний дотоод даралт ихсэх эрсдлийг эрт илрүүлэх хяналтыг тогтмол явуулах шаардлагатай.
Түүнчлэн, хэт урт хугацаагаар хэрэглэх нь эзэн эсийн дархлаа дарангуйлагдсанаас нүдний хоёрдогч халдвар үүсгэж болзошгүй. Кортикостероидууд нь бактери, вирус, мөөгөнцрийн халдварт тэсвэрт чанарыг бууруулж, халдварын эмнэл зүйн шинж тэмдэг үүсгэх магадлалтай.
Зарим өвчтнүүд аминогликозидуудад хэт мэдрэг байж болно.