Хамраас цус гарах, гемоптизис (цустай ханиах), гематури (цустай шээх), буйлнаас цус гарах, арьсан дээр хөх толбо гарах, үтрээнээс цус алдах, нүдний салстад цус харвах, шулуун гэдэс болон хоол боловсруулах замын бусад хэсгээс цус алдах, тархинд цус харвах, гэмтэл эсвэл мэс заслын дараа их хэмжээгээр, удаан хугацаанд цус алдах зэрэг гаж нөлөөний хүндрэл үүсч болно. Аль нэг эрхтэний хүнд хэлбэрийн цус алдалт даамжирч болзошгүй. Эмчилгээнд цус бүлэгнэлтийг саатуулах эмийн удаан хугацаагаар хэрэглэж буй эмчлүүлэгчид цус алдалт гүнзгийрвэл үхэлд хүргэж болзошгүй тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэх эсвэл цус сэлбэх шаардлагатай.Варфарин Никомед бэлдмэлийг хэрэглэх үед илэрхий цус алдах бие даасан эрсдэлт хүчин зүйлсэд өндөр нас, цус бүлэгнэлтийн эсрэг түвшин өндөртэй, цус харваж байсан, ходоод-гэдэснээс цус алдсан өгүүлэмжтэй, хавсарсан өвчтэй, тосгуурын жирвэгнээ зэрэг багтана.