* Шок ба анафилаксын шинж тэмдэгүүд (цусны даралт буурах, харшлын тууралт, төвөнхийн хаван, амьсгалахад хэцүү болох г.м.) тохиолдож болно. Тиймээс өвчтөнийг сайтар хянаж хэрэв эмгэг байдал илэрвэл эмийг хэрэглэхийг яаралтай зогсоож зохих арга хэмжээг авна. * Цус задралын анеми, лейкопени, тромбоцитопени тохиолдож болно. Тиймээс өвчтөнийг цусны шинжилгээгээр сайтар хянаж хэрэв эмгэг байдал илэрвэл эмийг хэрэглэхийг яаралтай зогсоож, зохих арга хэмжээг авна. * Бөөрний цочмог дутмагшил, нефроз хам шинж, завсрын эдийн нефрит тохиолдож болно. Өвчтөнийг сайтар хянаж хэрэв эмгэг байдал илэрвэл эмийг хэрэглэхийг яаралтай зогсоож зохих арга хэмжээг авна. Ийм өвчтөнд бөөрний цочмог дутмагшилтай холбоотойгоор цусанд калийн хэмжээ ихэсч болдог. * Зүрхний дутмагшил тохиолдож болно. * Ходоод гэдэсний цус алдалт: Хүндэрсэн ходоодны шархлаа болон нарийн бүдүүн гэдэснээс цус алдан цусаар бөөлжих, өтгөнөөр шинэ хуучин цус гарч даамжран шоконд орж болдог. Өвчтөнийг сайтар хянаж хэрэв эмгэг байдал илэрвэл эмийг хэрэглэхийг яаралтай зогсоож зохих арга хэмжээг авна.